Эртний Энэтхэгийн соёл нь өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн маш хатуу уламжлалтай байдаг. Энэтхэгийн иргэд хэт шүтлэгтэй учраас эртний соёл уламжлалаа алдахыг тэр бүр хүсдэггүй. Хамгийн энгийн жишээ гэхэд л ард иргэдийн ихэнх хувь нь өлсгөлөнд автсан ч тэд цагаан хоолтнууд хэвээр л байна. Гэтэл гудамжаар дүүрэн эзэнгүй мал бэлчиж явах нь олонтоо байдаг.

Бидний энэ удаад бэлтгэн хүргэж байгаа мэдээлэл нь эртний хатуу соёл уламжлалаас болоод хуримаа цуцалсан залуу хосын тухай өгүүлэх юм.

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн оршин суугч бүсгүй нөхөр болох хүнтэйгээ хуримаа цуцалсан асуудал дэлхий даяар олны анхаарлыг татсан бөгөөд учир юу гэвээс сүйт бүсгүй нөхөр болох хүнээсээ 15+6 тэнцүү хэд вэ? гэж асуутал сүйт залуу нь 27 гэж хариулсан гэнэ. Сүйт бүсгүйн тааварт бүдэрсэн эрийг сүйт бүсгүй нь хаяж түүний эцэг эх энэхүү хуримыг цуцалсан байна.

Хамгийн хачирхалтай нь Энэтхэгийн ихэнх иргэд нөхөр эсвэл эхнэр болох хүнтэйгээ хуримынхаа үеэр л танилцдаг гэнэ шүү.

 

Сэтгэгдэл оруулах

Please enter your comment!
Please enter your name here