Филиппин улсын Булакан мужийн Сан-Хүсе дел Монте хотод байдаг Филиппиний цэцэрлэгт олон хүн энэхүү багш залууг хүүхэд гэж андуурдаг аж.

Учир нь тус цэцэрлэгийн багш залуу мөнхийн хүүхэд төрхтэйгөө үлдсэн дэлхий дээрх цөөн хүмүүсийн нэг гэнэ. Угтаа бол Ян Фрэнсис Манга багш одоо 23 настай аль хэдийн сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа нэгэн.

Иан сургуульд байхаас нь түүний биеийн чухал хэсгүүдэд ургах ёстой үснүүд нь ургаагүй бөгөөд өсвөр насанд шилжих үед нь эцэг эх нь түүнийг мөнхийн хүүхдээрээ үлдэнэ гэдгийг нь олж мэдсэн байна.

Хамгийн хачирхалтай нь найзуудтайгаа гадуур явах маш хэцүү байдаг гэж тэрээр нэгэн удаа дурьдаж байжээ. Үргэлж л түүнээс биеийн байцаалт шаардаж насанд хүрсэн эсэхийг нь лавлан асуудаг гэнэ шүү.

Харин энэхүү нийтлэл олны анхаарлын төвд орсноор хүн бүр түүнийг таньдаг болж тэр ч бүү хэл түүний ажилладаг цэцэрлэг хамгийн эрэлттэй цэцэрлэгүүдийн нэг болсон гэнэ.

Сэтгэгдэл оруулах

Please enter your comment!
Please enter your name here