Бидний ихэнх нь далайн гахайнууд бусад далайн хөхтөн амьтдаас ялгаатай нь өндөр ухаантай, сэтгэх бодох чадвартай гэдгийг мэддэг.

Тиймээс ч Энэтхэгийн засгийн газар тэднийг хүн төрөлхтөнд хамааралгүй ч хувь хүн (юу гэж тайлбарлах учираа яг олоогүй шүү) мөн гэж хүлээн зөвшөөрөх шийдвэрийг гаргасан байна. Тийм ч учраас тэднийг ч мөн адил хүнтэй ижил тэгш эрхтэй байх ёстой хэмээн үзсэн.

Тус улсын Байгаль орчин, ан амьтан хамгаалах яамнаас нэн даруй амьтны хүрээлэнд байгаа бүх далайн гахайг суллаж далайд нь тавихыг тушаасан гэнэ.

Учир нь далайн гахай нь оюунлаг, нийгмийн зохион байгуулалт хийх чадвартай цор ганц амьтан гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон билээ.

Хамгийн гайхалтай нь далайн гахай нь бүр 20 жилийн өмнө хүртэл сонссон дуу хоолойг ч мартхааргүй тийм агуу оюун ухаантай гэнэ шүү.

 

 

Сэтгэгдэл оруулах

Please enter your comment!
Please enter your name here