Аливаа зүйлийн хэмжээ хязгаар хэт ихэдвэл гамшиг болдог билээ. Үүний нотолгоо болсон өрөвдөлтэй хүмүүсийн зургуудаас та бүхэндээ энэ удаад хүргэж байна. Учир юу гэвээс эцэг эхээс заяасан гоо сайхандаа сэтгэл ханалгүй өөрсдийн шүтдэг олны танил хүмүүстэй адил болох гэсэн шалтгаанаар гоо сайхны хагалгаанд олон удаа орж хүн харахын эцэсгүй болсон өрөвдөлтэй хүмүүс юм.

Энэ үзэсгэлэнтэй эмэгтэйг Ханг Миоку гэдэг бөгөөд Өмнөд Солонгосын иргэн билээ. Төрөлхийн царайлаг байсан ч тэрээр өөрийн гоо сайханд сэтгэл ханалгүй маш олон удаа өөрчлөлт хийлгэсэн байна.

Тэрээр хамгийн анх 28 настайдаа гоо сайханч дээр очиж анхныхаа өөрчлөлтийг хийлгэсэн бөгөөд энэ бүхэндээ сэтгэл нь ханалгүй дахин олон удаа орсон байна.

Сүүлдээ эмч нар түүнд дахиж хийлгээд хэрэггүй гэдэг санал тавьсан ч тэр тэдний саналыг авалгүй дахиж нэмж хийлгэснээр өнөөдрийн энэ төрх нь бий болжээ.

Учир нь тэрээр гоо сайхны өөрчлөлт хийлгүүлэх дон туссан байсан бөгөөд хожим сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж одоо хүн харахын эцэсгүй өрөвдөлтэй нэгэн болсон гэнэ.

Эцэг эхээс заяасан гоо сайхнаа бүү өөрчлөөрэй.

Сэтгэгдэл оруулах

Please enter your comment!
Please enter your name here