Take a fresh look at your lifestyle.

Эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг нийтлэг 4 алдаа

61

Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодвол нэг их хувцас хэрэгсэл хэрэглэдэггүй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэвч орчин үеийн залуус харин ч эсрэгээрээ охид бүсгүйчүүдээс илүү ганган дэгжин болчихсон. Нэг талаараа гадаад улс орнуудын соёл тэдэнд шууд нөлөөлж байгаа байх. Харин бид энэ удаад эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг нийтлэг алдаануудаас хүргэж байна.

#1 Хэт урт эсвэл хэт болгино хүрэм, пальто өмсдөг

Эрчүүдийн гаргадаг нэг төрлийн нийтлэг алдаа нь тэд хүрэм болон пальто сонгохдоо нэг бол хэт урт нэг бол хэт богино сонгочихдог. Энэ нь тэдний биеийн өндөр болоод хэлбэрт зохицохгүйгээс сонин харагдуулдаг. Тиймээс хүрэм эсвэл пальто авах бол дээрх зурган дээрх харьцааг ашиглаарай.

#2 Элдэв бичиг, шошготой футболк

Мөн дийлэнх эрчүүдийн хувьд үргэлж зурагтай, элдэв бичигтэй футболк авч өмсдөг. Гэхдээ ямар хүүхэд байгаа биш дээ. Хүүхдүүдэд л тэр зурагтай футболкыг нь үлдээх хэрэгтэй. Одоо нас биенд хүрсэн хүн байна даа.

#3 Өргөн жинсэн өмд

Хэдийгээр хэдэн жилийн өмнө өргөн өмд нь тренд болж хип хоп хөгжимд дуртай хүмүүсийн сонголт байсан ч одоо цагт бол хамгийн тэнэг хувцаслалтанд орж байгаа. Тиймээс хэт бариу ч биш хэт өргөн ч биш яг өөрт тохирсон өмд өмсвөл та сайхан харагдах болно шүү.

#4 Сорочкан цамцан дотроос футболк цухуйх

Ихэнх эмэгтэйчүүд энэ төрлийн хувцаслалтанд дургуй байдаг гэнэ. Ер нь сорочкан цамцны үндсэн өмсөх ёстой зориулалт нь анхнаасаа ч ийм байгаагүй бололтой. Тиймээс футболк цухуйлгаад байвал дэмий л бололтой догь шүү.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.