Take a fresh look at your lifestyle.

Телевиз үзэж байхдаа ч калорь шатааж тураах хялбар 3 дасгал

810

Гэртээ буйдан дээрээ суугаад телевиз үзэж байхдаа калорь шатааж турах боломжтой гэвэл та итгэх үү? Бид энэ удаад үнэхээр маш хялбар бөгөөд сууж байхдаа ч калорь шатаах боломжтой дасгалуудаас та бүхэндээ хүргэж байна.

#1 Хоёр гар дээш доош болгох дасгал

Гар бүдүүн байх нь эмэгтэй хүний гоо сайханд тийм ч тааламжтай биш байдаг шүү дээ. Тиймээс бид энэ удаад гар хэсгээр тураах хялбар дасгалыг оруулж байна.

  1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно
  2. Зурагт харуулсантай яг адилхан байрлал авна
  3. Хоёр гараа яг зэрэг шулуун доош болгоно. Энэ хугацаанд биеийн бусад хэсэг огт хөдлөх ёсгүй.
  4. Мөрөө дээш доош тойрог хэлбэрээр тухайн байрлалдаа хөдөлгөнө.
  5. Гараа удаанаар өргөж буулгана.
  6. Дээрх дасгалыг давтаж чадах хэмжээгээрээ хийгээрэй.

#2 Цээжний дасгал

Өмнөх дасгалын үр нөлөөг нэмэгдүүлэх, үр дүнг хурдасгах дараагийн дасгал.

  1. Номхон хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
  2. Гараа хажуу тийш нь өргөж 90 градусаар тохойгоо нугалж өгнө.
  3. Урдуураа мөрөө хавчаад дараа нь гараа анхны байрлалдаа буцаана.
  4. Үргэлжлүүлж хавчуулаад анхны байрлалд буцна. Энэ хооронд таны гар чанга байх ёстой.
  5. 45 секундээс 1 минут давтаж хийнэ.

#3 Өндөр Өвдөг

Өндөр өвдөгний дасгал нь хөлний бүх булчинг бэхжүүлж, зүрхний цохилтыг сайжруулж, эрч хүчтэй болгох хялбар кардио дасгал юм.

  1. Хөлөө яг зурагт харуулж байгаатай адил байрлал авч зогсоно.
  2. Хоёр гар цээжний хэсэгт шулуун зурагт харуулсантай адил барина.
  3. Яг энэ байрлалаа алдалгүй хоёр хөлөө сольж гүйнэ гэсэн үг.
  4. Энэ дасгалыг 45 секундээс 1 минут хийнэ.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.