Take a fresh look at your lifestyle.

Ээж охин хоёр зөвхөн 80-аад оны үеийн бүжиг бүжиглэж 90 кг жин хаяжээ

2,419

Илүүдэл жинтэй хүмүүсийн хамгийн том зорилго болоод мөрөөдөл бол илүүдэл жингээ хаях шүү дээ. Харин ямар аргаар яаж хаях вэ гэдэг нь л тэдэнд асуудал болж байдаг. Тэгвэл бид энэ удаад нэгэн гайхалтай ээж охин хоёрын шилмэл аргаас та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Jaime Allison болон түүний охин Calista Jean Jones нар илүүдэл жингээ хасах нэгэн гайхалтай санаа олсон нь 80-аад оны бүжиг бүжиглэх байжээ. Учир нь 80-аад оны бүжиг нь их тэсрэлттэй сэтгэл хөдлөл ихтэй учраас адерналин сайн ялгаруулж өөх сайн шатаадаг гэнэ.

Тиймээс тэд эхлээд тухайн бүжгийг бүжиглэж эхлээд багагүй хугацааны дараа жингээ үзэхэд үнэхээр үр дүн гарсан гэнэ. Үүнээсээ урамшиж тэд байнга тухайн бүжгийг бүжиглэх болсон гэнэ.

Jaime 40 настай бөгөөд түүний охин Calista 18 настай гэнэ. Тэд анх 2016 онд эрүүл мэнд болоод гоо сайхандаа өөрчлөлт оруулах ёстой гэж үзэн хамтдаа тухайн бүжгээр хичээллэж өдгөө хоёул сайхан бие хаатай болсон билээ.

Тухайн бүжгээр тасралтгүй 3 жилийн хугацаанд хичээллэснээр тэдний амьдралын хэв маяг өөрчлөгдөж улам эрч хүчтэй эрүүлжиж эхэлсэн гэнэ шүү.

Тиймээс та бүхэн ч гэсэн 80-аад оны бүжгийн талаар интернэтээс хайж өдөр болгон 2 цаг бүжиглэж жингээ хасах бүрэн боломжтой.

Эх сурвалж Brightside.me

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.