Take a fresh look at your lifestyle.

Фитнесст явах шаардлагагүй илүүдэл жингээ арилгах хялбар дасгалууд

1,361

Орчин цагт илүүдэл жинтэй байна гэдэг нь эрүүл мэндийн хувьд доголдолтой гэж үзэж байгаа билээ. Тиймээс бид энэ удаад заавал фитнесст явах шаардлагагүйгээр илүүдэл өөх тосыг шатаах хялбар дасгалуудаас та бүхэнд хүргэж байна.

#1 Мод хагалах мэт дасгал

Эхлэх байрлал : Хоёр хөл шулуун байх ёстой. Зүүн хөлөн дээрээ биеийн ачааллаа төвлөрүүлж баруун хөл илүү сул байх ёстой. Хоёр гар хоёул зүүн мөрний дээр байх бөгөөд яг сүх барьж байгаа мэтээр барих ёстой.

Алхам :

  1. Баруун ташаандаа чиглүүлэн хөдлөх бөгөөд хоёр гараа хамтад нь мушгина. Мэдээж хөл өвдөг болон хөл үл ялим хөдлөх бөгөөд хамгийн гол нь шулуун байх ёстой гэдгийг анхаарай. Нэг ёсондоо мод хагалж байгаатай адилхан гэсэн үг.
  2. Дахиж анх байсан байрлалдаа буцаж дасгалаа хийнэ.

Давтамж : Баруун болон зүүн тал дээрээ тус бүр 20 удаа хийгээрэй.

#2 Орос твист

Зурган дээрх байрлалыг авах хэрэгтэй. Өгзөг хэсэг дээрээ суугаад цээжээ шулуун өргөж хоёр гараа тэгш хэмтэй цээжний дээр хэсэгт толгойтой паралел байлгана. Хамгийн гол нь 45 градуст байх ёстойг анхаарай. Мөн Хөл нийлсэн байх ёстой бөгөөд зурагт харуулсан шиг өргөж өгнө. Ингээд хоёр тал руугаа гантилаа сольж хийнэ.

Давтамж : 20 удаа хийгээд хэсэг амраад дахиад 20 удаа хийнэ. Нийтдээ 40 удаа хийгээрэй.

#3 Хажуугийн дасгал

Зурган дээрх байрлалыг авах бөгөөд хажуу талаараа биеийг шулуун байлгаж эхэлнэ. Тохойгоороо тулж биеэ дээш өргөнө. Энэ байрлалд 2 секунд бариад дахиж энэ дасгалаа хийнэ.

Давтамж : Баруун зүүн талууд дээр 15 удаа хийж өгнө.

Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.