Take a fresh look at your lifestyle.

Орой унтахынхаа өмнө турмериктэй сүү ууснаар таны биед гарах өөрчлөлтүүд

1,157

Турмериктэй сүү буюу Алтан сүү гэж хэлэгддэг тухайн жорыг бэлтгэн орой болгон унтахынхаа өмнө уух нь хүний биед маш олон эерэг талуудыг бий болгож байдаг. Тиймээс бид энэ удаад тухайн бэлдмэлийг бэлтгэж ууснаар таны биед гарах хэд хэдэн эерэг өөрчлөлтүүдээс хүргэж байна.

#1 Элэгний үйл ажиллагааг сайжруулж эрүүлжүүлнэ

Турмерик нь элэгний үйл ажиллагаанд онц ач тустай болох нь батлагдсан. Таны биед энэ нь цэвэрлэгч үүрэг гүйцэтгэж, элэгний өөх тосны хүчил хуримтлагдахаас сэргийлж байдаг. Тиймээс алтан сүү буюу турмериктэй сүү нь таны элэгний хоол хүнс болоод химийн бодисыг боловсруулах чадварыг сайжруулж хэрэгцээгүй ашиггүй хорт байдсыг байнга шүүх боломжтой юм.

#2 Үрэвслийг бууруулж арилгана

Турмерикийн үндсэн бүрэлдэхүүн хэсэгт curcumin хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нийтлэг үрэвслийг эмчлэх үрэвслийн эсрэг шинж чанартай байдаг. Жишээ нь үе мөчний үрэвсэл, гэдэсний үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл гэх мэтчилэн маш олон төрлийн үрэвслүүдийн эсрэг эерэг үйл ажиллагаатай юм.

#3 Бактерийн эсрэг дархлаа бий болно

Турмериктэй сүү орой бүр ууснаар антибиотик эмчилгээ хийлгэсэнтэй бараг л адил үр дүн өгдөг. Судалгаанаас үзэхэд турмерик нь бактери, вирус, мөөгөнцрийн эсрэг тэмцдэг антибиотик шинж чанартай бөгөөд энэ нь хоолойн өвдөлтийг эмчлэхэд маш сайнаар нөлөөлдөг байна.

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published.