Хүчит шонхор захын худалдагч нар ажлын байран дээрээ архи уужээ

0
18

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Гэтэл УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал 2020 оны 11 сарын 17-ны өдөр Хүчит шонхор захын лангуу түрээслэгч 2 иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг илрүүллээ. Иймээс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар газар дээр нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас АНХААРУУЛЖ байна.

Мөн архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байгаа энэ үед иргэд эмийн сангаас спирт худалдан авч, уусан зөрчил илэрч байгаа тул Цагдаагийн байгууллагаас эмийн сангуудад спиртийг жороор олгохоор, нэг хүнд тодорхой лимит тогтоон худалдаалахаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед Дээд байгууллагаас ирүүлсэн тогтоол шийдвэрийг иргэн бүр биелүүлж хамтдаа, эрүүл энх, цар тахлыг даван туулцгаая.

Эх сурвалж: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here